УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачилга, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн дэмжлэгтэйгээр Төрийн Албаны Зөвлөл, НҮБХХ-ийн “Монгол Улсад хэрэгжүүлж буй мэргэжлийн болон иргэний төвтэй төрийн алба” төсөлтэй хамтран “Хамтдаа Өсөх” ТББ-с зохион байгуулж байна.
Америкийн Нэгдсэн Улсад төрийн удирдлага болон хувийн хэвшлийн салбаруудад ёс зүйн чиглэлээр мэргэшсэн, өндөр туршлагатай илтгэгч нар хүрэлцэн ирж төрийн бүх шатны албан хаагчдад ёс зүйн талаар онол, практикийн хичээлийг илтгэл, асуулт, хариулт, хэлэлцүүлгийн арга хэлбэрээр 2 өдрийн турш хуваалцахаар бэлэн болоод байна. Хэлэлцүүлгийн үеэр амьдралд ойр, нээлттэй сэдвүүд хөндөгдөх бөгөөд бүх шатны байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад бүрэн чиглэгдэнэ.
АРГА ХЭМЖЭЭНИЙ ТОВЧООН
Grow Mongolia – Ёс Зүйн Хурал нь төрийн албан хаагчдад зориулан 2019 оны 05 сарын 03-04-нд Новотел Зочид Буудалд зохион байгуулагдах гэж байна. Америкийн Нэгдсэн Улсад төрийн удирдлага болон хувийн хэвшлийн ёс зүйн талбартаа мэргэшсэн, өндөр туршлагатай илтгэгч нар зорин ирж төрийн бүх шатны албан тушаалтнуудад ёс зүйн талаар практик хичээлийг илтгэл, асуулт хариулт, хэлэлцүүлгийн хэлбэрээр 2 өдөр заах гэж байна. Ямар ч үндэстэн, хувь хүн, гэр бүл болон аж ахуйн орчинд агуу их ашгийг авч ирдэг хүчирхэг ёс суртахууны үйлдлүүдийг бодит эх сурвалжтайгаар тайлбарлах юм. Барууны, Хятадын, эсвэл Оросын философийг заах бус харин Монголын нөхцөлд тохирсон өдөр тутмын амьдралд хэрэгжихүйц арга замуудыг санал болгоно.