Эдмунд С. Мой

“United States Mint” төрийн өмчит байгууллагын 38-дах захирал.

Эдмунд С. Мой нь төрийн албаны арвин туршлагатай, үүнд, гүйцэтгэх захирал, нийтлэлч, зохиолчоос гадна хувийн болон төрийн өмчийн хэд хэдэн компанид амжилттай ажиллаж ирсэн удирдагч хүн юм. 1979 оноос Висконсины Хөх Загалмай Хөх Хамгаалалт байгууллагын удирдлага, худалдаа, маркетингийн чиглэлээр  мэргэжлийн гараагаа эхлүүлж байжээ.

1989 онд эцэг Жорж Буш ерөнхийлөгч түүнийг Үндэсний Эрүүл Мэндийн байгууллагуудыг хариуцан зохицуулдаг холбооны агентлагийн удирдлагаар томилсон байдаг. Эдмунд мөн Medicare and Medicaid-ийг хариуцдаг Эрүүл Мэндийн Санхүү удирдлагын гүйцэтгэх захирлын багт гишүүн байхдаа улсынхаа ядуу болон өндөр настнуудын эрүүл мэндийн халамжийг хариуцан ажилладаг байсан. Тэрээр үндэсний хэмжээний халамжийн бодлого боловсруулж шилдэг төрийн албан хаагчид тооцогдож байсан удаатай.

1993-2000 онд Уолл Стрийтийн хувийн Уэльс, Карсон, Андерсон ба Стөү зэрэг үнэт цаасны фирмүүдийн  зөвлөхөөр, мөн Америкийн үндэсний хамгийн томд тооцогдох эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай.

2001-2006 онд АНУ-ын “Цагаан ордон”-д хүү Жорж Буш ерөнхийлөгчийн боловсон хүчний багт тэргүүлэх зөвлөхөөр ажиллах хугацаандаа Ерөнхийлөгчид харьяалагдах ихэнх агентлагуудыг, мөн Америкийн Дотоод хэргийн яамны бүтэц, зохион байгуулалтыг бүхлээр нь шинэчлэн бүрдүүлж өгсөн байдаг.

2006-2011 онуудад дэлхийд хамгийн томд тооцогдох Зоосон мөнгө, өнгөт металлийн үйлдвэрлэл явуулдаг “United States Mint” төрийн өмчит байгууллагын 38-дах захирлаар томилогдон ажилласан.

. Ерөнхийлөгч Жорж Бушийн томилгоогоор Америкийн сенаторуудын зуун хувийн дэмжлэгээр сонгогдсоноос хойш зоосны үйлдвэрийн цэвэр ашгийг жилд 1 тэрбум доллар давтал буюу 62%-иар өсгөж, орлогыг 213% буюу 4.97 тэрбум доллар хүртэл, тусгай хэлбэртэй өнгөт металлийн жил бүрийн орлогыг түүхэн рекорд бүхий 3.5 тэрбум доллар буюу 975%-иар өсгөж ажилласан туршлагатай.

Эдмунд үндэсний санхүүгийн мэдээллийн хэрэгслүүдээр эдийн засаг, алт, валютын талаар тогтмол үнэлгээ дүгнэлт өгч ярьдаг.  CBS, PBS, CNBC, Fox News, Fox Business Channel, MSNBC, Bloomberg TV эдгээр сувгуудаар тогтмол ярилцлага өгдөг. Wall Street Journal, New York Times, USA Today, Fortune, Forbes, Dow Jones, Thomson Reuters зэрэг сувгуудаар түүний хэлсэн үгс тогтмол иш татагддаг. Тэрбээр Newsmax-ийг байнгын дэмжиж ажилладаг ба Whitman Publishing-аас хэвлэсэн Эдмундын анхны ном ‘American Gold and Platinum Eagles’ нь Америкийн  өнгөт металл, зоос үйлдвэрлэлийн гарын авлага болсон юм. Тус ном нь 2013 онд анх хэвлэгдсэн даруйдаа борлогдож дууссан. Форт Нокс хэмээн мөн нэрлэгддэг Нэгдсэн улсын үнэт эрдэнэсийн сангийн түүхийн талаархи номон дээр ажиллаж байна.

Эдмунд нь улсын, хувийн болон төрийн бус байгууллагуудын удирдах дараах зөвлөлүүдэд ажилладаг; L&L Energy, Inc (Nasdaq; LLEN), Xactimed, Emerald Health Network, Christianity Today International, and Tau Kappa Epsilon International Fraternity.

Тэрээр одоогоор Сиатл Номхон Далайн Их Сургуулийн Эдийн засаг, Бизнесийн Сургуульд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сайн дураар ажиллахаас гадна Тринити Олон Улсын Их сургуулийн зөвлөлд байдаг байна. Түүнчлэн ICOx Innovations (ICOX; OTC), American Conservative Union Foundation, Valaurum, OmniSparx, Campfyr, Boxcar Transit, Sweetbridge, Inc and AID; Tech зэрэг байгууллагуудын Удирдах зөвлөлд ажилладаг. Удирдах зөвлөлийн ажлын хажуугаар Эдмунд Мой Америкийн хэд хэдэн компани, Засгийн газар тодруулбал Зам Тээвэр, Хөдөлмөрийн яамдуудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

Эдмунд одоогоор Виржиниа мужийн Арлингтон хотод эхнэр Кэрен, Хятад гаралтай өргөмөл хоёр охинтойгоо амьдардаг. Түүний талаар илүү мэдээлэл олохыг хүсвэл,  edmoy.com  linkedin.com оос олж болно.