Эльберт (Эл) М. Эрисман

АНУ-ын Сиатл Номхон далайн Их Сургуулийн Бизнес, Эдийн засаг, Төр Захиргааны сургуулиудыг хариуцсан Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

2001 оны 4 сард Эл нь “Boeing” Корпорацитай ажил мэргэжлийн гараагаа холбоод 32 жилтэйгээ золгосон бөгөөд сүүлийн 10 жилд нь Бойнг корпорацийн R&D хэсгийн тооцоолол математикийн албаны Захирлаар ажилласан байна. Түүний удирдлаган дор Бойнг корпорацийн Судалгааны төвийн 250-300 эрдэмтдийн баг ажиллаж байсан. Мөн тэрээр Бойнг корпорацийн Техникийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, мөн хэд хэдэн технологи, математикийн хороодуудад ажиллаж байсан, тухайлбал, Үндэсний шинжлэх ухааны сан, Үндэсний шинжлэх ухааны Академи, Стандарт, технологийн үндэсний институт зэрэг багтана. Эл нь Карнеги Меллоны Их Сургууль болон Лос Аламос лабораториудын технологийн хяналтын багт ажиллаж байсан туршлагатай.

2001-2007 онуудад Сиатл муж дахь Номхон далайн Их Сургуулийн Бизнес, Эдийн засаг, Төр Захиргааны сургуулиуд бакалавр болон магистрын хөтөлбөрүүдэд профессороор ажилласан. Одоогоор өөрийн бүтээлүүдээ туурвиж байгаа бөгөөд Бизнес ба ёс зүй, технологийн  чиглэлээр нийтлэл гаргадаг Ethix (www.ethix.org) хэмээх сэтгүүлд Гүйцэтгэх эрхлэгчээр ажиллаж байна. Тэрээр тус сэтгүүлд ажиллах хугацаандаа дээр дурдсан сэдвүүдийн хүрээнд дэлхийн 100 орчим  шилдэг удирдагч нартай ярилцлага хийсэн байдаг. Эл нь бизнес эрхлэгчдийн KIROS хэмээх байгууллагыг үүсгэн байгуулж, удирдах зөвлөлийн гишүүнээр нь ажилладаг бөгөөд “АЖИЛ” теологийн төслийн (www.theologyofwork.org) хамтран удирдагч зэрэг албуудыг тус тус хашиж байна.

Эльберт (Эл) М. Эрисманы бүтээлүүд:  

  • The Accidental Executive: Lessons on Business, Faith and Calling from the Life of Joseph (Hendrickson, 2015),
  • Direct Methods for Sparse Matrices (Oxford Press, 2017),
  • Co-editor of The Purpose of Business (Macmillan, 2015).
  • Одоогоор Serving the Master and Mastering Service; History of the Service Master Company; Tech Means, Human Ends; A Mathematical Way of Seeing зэрэг номнууд дээр ажиллаж байгаа болно.